“Монголиан Стар Дистрибюшин” ХХК нь 1998 онд байгуулагдсанаасаа хойш дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр Монголын хэрэглэгчдэд тогтвортой нийлүүлж ирсэн, салбартаа тэргүүлэгч үндэсний шилдэг дистрибютер компаниудын нэг юм.
Өнөөдөр бид Unilever, SC Johnson, Yuhan-Kimberly, Haleon, Splat, Kellanova, Ekaterra, Bacardi-Martini, Sazerac, Waldemar-Behn, Proximo Spirits зэрэг олон улсын нэр хүндтэй үйлдвэрлэгчдийн албан ёсны түншээр хамтран ажиллаж, Монголын зах зээлд инновацид суурилсан, баталгаатай, өндөр чанартай бүтээгдэхүүнийг найдвартай хүргэн ажилладаг.
Энэ 27 жилийн хугацаанд бид харилцагчдынхаа итгэл, дэмжлэгийн үндсэн дээр Монгол орны өнцөг булан бүрд оршин суугаа хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүнээ түргэн шуурхай, цаг алдалгүй хүргэх боломжтой, өргөн цар хүрээтэй, өндөр зохион байгуулалттай ханган нийлүүлэлтийн сүлжээг амжилттай бий болгон ажиллаж байна.
“Бид хүний эрүүл мэнд, сайн сайхныг дэмжих, итгэл хүлээсэн дэлхийн брэнд бүтээгдэхүүний мэргэшсэн дистрибютер байна.”
“Хэрэглэгч харилцагчдынхаа эрхэм сонголт байна.”
Хариуцлага хүлээх өндөр чадвар
Өсөж хөгжих хүчтэй хүсэл тэмүүлэл
Сорилтыг даван туулах
Амлалтаа биелүүлэх чадвар
Ёс зүйтэй байх
"Монголиан Стар Дистрибюшин" ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш хүн төвтэй, тогтвортой хөгжилд чиглэсэн байгууллагын соёлыг эрхэмлэн хөгжүүлж ирсэн билээ.
Бидний соёлын төв цөм нь: “Ажилтнууд бол компанийн хамгийн үнэ цэнтэй баялаг” гэх зарчимд тулгуурладаг бөгөөд энэ үзэл санааг байгууллагын бүхий л түвшинд бодит ажил хэрэг болгоход анхаарч ажилладаг.
Манай амжилтын гол түлхүүр нь ажилтнуудын оролцоо, санаачилга, тасралтгүй хөгжлийг дэмжсэн нээлттэй, хамтын ажиллагаанд суурилсан арга барил юм.
Иймээс бид хүний нөөцийн бодлого, байгууллагын соёл, манлайллыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, ажилтнуудын хувь хүний хөгжил, сэтгэл ханамж, урт хугацааны карьерийн өсөлтийг дэмжих олон талт хөтөлбөрүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлж, жил бүр хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн ажиллаж байна.
Эдгээр хөтөлбөрт дараах чиглэлүүд багтдаг:
Бид “Хамтдаа сурч, хамтдаа хөгжиж, хамтдаа үнэ цэнийг бүтээдэг” хүчирхэг, нэгдмэл хамт олныг бүрдүүлэхийг зорьдог. Энэ зорилгын хүрээнд хамтын амжилт, урт хугацааны ирээдүйг хамтдаа бүтээх чин хүсэлтэй хэн бүхэнд манай компанийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Хүндэтгэсэн: Хувьцаа эзэмшигч С. Болормаа
“Монголиан Стар Дистрибюшин” ХХК нь 1998 оноос хойш дэлхийн шилдэг брэндүүдийн хүнс, гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд албан ёсоор нийлүүлж, хэрэглэгчдэдээ найдвартай хүргэхийг гол зорилгоо болгон тогтвортой үйл ажиллагаа явуулсаар ирсэн.
Өнөөдрийн байдлаар манай компани Америк, Ази, Европ тивийн 12 улсын 40 гаруй брэндийн 500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг, жижиглэн болон бөөний худалдаа эрхэлдэг харилцагч түнш нарынхаа сүлжээгээр дамжуулан, Монгол Улсын 21 аймаг, 330 гаруй сум болон 3 хотын зах зээлд хүртээмжтэй, тогтвортой байдлаар хүргэж байна.
Манай компанийн алсын хараа бол:
“Хэрэглэгч, харилцагчдынхаа эрхэм сонголт байна.”
Уг алсын хараандаа үндэслэн бид хэрэглэгч бүртээ баталгаат чанар, хүртээмжтэй үнэ, найдвартай үйлчилгээг санал болгодог. Харин харилцагч түнш бүртэйгээ итгэлцэл, харилцан ашиг, тогтвортой өсөлтөд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэхийг чухалчилдаг. Түүнчлэн манай баг зах зээлийн өөрчлөлтийг соргогоор мэдэрч, хэрэглэгч, харилцагчдынхаа хэрэгцээнд нийцсэн уян хатан шийдэл, бизнесийн дэмжлэг, хамтын үнэ цэн бүтээх стратегийг тууштай хэрэгжүүлдэг.
Тиймээс зах зээлээ хамтдаа тэлж, хэрэглэгчдэд илүү сайныг хүргэхийг эрмэлздэг байгууллага, бизнес эрхлэгч та бүхэнд бидний үүд хаалга үргэлж нээлттэй. Харин хэрэглэгч танд бид амьдралд тань бодит үнэ цэнийг өгч чадах, шалгарсан, баталгаатай бүтээгдэхүүнүүдийг түргэн шуурхай хүргэсээр байх болно.
Хүндэтгэсэн: Гүйцэтгэх захирал О. Энхтамир